Ургах наран хороололд орчины эрүүл ахуйн хяналт, шалгалт хийлээ

5973“Ургах наран” хорооллын бохир ус хальж орчныг бохирдуулсан байдал болон тус хорооллын ашиглагдаж байгаа бохир усны гадна шугам сүлжээ, цооногийн ашиглалт, “Туул-1” коллекторын 2 дугаар үе шатны шугам сүлжээ  /хуучин угсарсан/, шинээр угсарсан аваарийн хос шугам, сүлжээний угсралтын ажлын явц, байдалд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/25 тушаалаар томилогдсон ажлын хэсэгт  ЭМБСХХ,   ДБХХ-ийн холбогдох улсын байцаагчид орж ажиллан газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

Тус хорооллын бохир ус цуглуулах цооногийн усыг тээвэрлэх үйл ажиллагаа 2014 оны 11 дүгээр сараас хойш доголдсоноос хальж, урссан бохир ус Налайхын авто замын 2 талаар тогтож мөстөн, хайлж, “Туул тосгон”-ы айлуудын хашаан дундуур урсан “Хөлийн гол”-той нийлж, улмаар “Туул” голд цутгах боломжтой болсон, их хэмжээний эдэлбэр газрын хөрс, орчныг  бохирдуулсан, зөрчил илэрлээ. /2012, 2013, 2014 оны хавар бохир ус халих зөрчил давтагдсан/

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 12 дугаар сард “Ургах наран” хорооллын бохир усны гадна шугам сүлжээний ашиглалтын байдалд шалгалт хийж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт улсын ахлах байцаагчийн албан шаардлага, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,  “Блью Скай Партнерс” ХХК, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт тус тус хүргүүлсэн боловч  дорвитой арга хэмжээ авч, зөрчлийг арилгаагүй өнөөдрийг хүрсэн байна.

2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт улсын ахлах байцаагчийн хамтарсан акт, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт улсын ахлах байцаагчийн хамтарсан дүгнэлт, шалгалтын танилцуулгыг тус тус хүргүүлж, “Туул-1” бохир усны цуглуулах гол шугамын угсралтын ажлыг гүйцэтгэгч “Бридж” ХХК-д 1 сая төгрөгийн шийтгэвэр ноогдууллаа.

 “Ургах наран” хорооллын бохир ус хальсан талбайн хөрснөөс 4 цэгээс дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторит шинжлүүлэхэд “Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм хэмжээ” MNS3297:1991 стандартад заасан үнэлгээгээр тус хорооллын орчны эдэлбэр газрын хөрс нь “их бохирдолттой” болох нь тогтоогдлоо.

НМХГ-аас өгөгдсөн шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, бохир усны халилтыг зогсоон, урссан хөлдүүсийг ачиж зайлуулах, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

5974

Ургах наран хорооллын орчимд хальж урссан бохир ус.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …