Олны танил алдартнууд, урлаг соёлын одод ихэвчлэн хувийн нүүр будагч, артистын бүхэл бүтэн багтай байдаг. Тэгвэл одоо танилцуулах гэж буй эдгээр бүсгүйчүүд олон нийтийн уулзалт, арга хэмжээ гээд бүхий л үед нүүр будалтаа өөрөө хийдэг байна.
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямийн гэргий Кейт Миддлтоныг хамгийн загварлаг, дэгжин хувцасладаг хэмээн үнэлдэг бол тэрээр нүүр будалтаа ч бас өөрөө хийдэг аж. Тэр бүү хэл хуримын ёслолынхоо нүүр будалтыг ч бусдад даалгаж зүрхлээгүй чадварлаг нүүр будагч гэнэ. Харин үзэсгэлэнт Кейт Хадсон “Beauty Editor”-т өгсөн ярилцлагадаа “Бүр бяцхан охин байхаасаа л өөрөө нүүрээ янзалдаг байсан” хэмээн ярьжээ.