Гурван настай хүүгээ эцэг нь сандлаар цохин хөнөөжээ гэх мэдээлэл цацагдаж, нийгмийг цочролд оруулаад байгаа билээ. Юутай ч 3 настай хүү гэмтэл авссан, эмнэлэгт хүргэхдэх замдаа нас барсан гэдэг нь тодорхой болоод байна.
Харин төрсөн эцэг нь хүүгээ хөнөөсөн гэх мэдээлэлд талийгаачдын ар гэр няцаалт өгч байна. Тэд хэлэхдээ “Хуулийн байгууллагын өгч байгаа шиг эцэг нь хүүгээ төмөр сандлаар нүдсээр байгаад алчихсан зүйл огт байхгүй.
Хүү төгөлдөр хууран дээрээс нь унаад сандал мөргөсөн. Хүүгийн минь сүнс амрахгүй. Үнэн зөвийг тогтоогоогүй байхад битгий элдэв янзын таамаг дэвшүүлээч. Эцэг эх нь яахав гэж бодоход өсвөр насны эгч нь амиа хорлочих вий гэж айж байна” хэмээн учирласан байна.
эх сурвалж: bolod.mn