Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулахаар Хөдөлмөрийн яамнаас хуулийн төсөл боловсруулжээ. 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн онд 22.5 жилээр тогтоосон. Энэ онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15.0 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж буй аж. Өөрөөр хэлбэл, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа гэнэ.
Энэ нь адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсэн гэж төсөл боловсруулагчид үзжээ. Иймд Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах нь зүйтэй гэж үзсэн байна.
эх сурвалж: everyday.mn