Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Санжинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 66 иргэн нийт 85 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:10 цагт түймрийг цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Ар хуурай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч орон нутгийн 30 иргэн нийт 43 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:15 цагт;
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн нутаг “Ноёны-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 17 иргэн нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:47 цагт;
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг “Олон толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 24 иргэн нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.01.13-ны өдрийн 01:40 цагт тус тус түймрийг унтраасан.
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд Дарь-Эх”-ийн 17 дугаар гудамжийн 1333 тоотод иргэн Э-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 1 дүгээр гудамжийн 196 тоотод иргэн Ч-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 8 дугаар гудамжийн 416 тоотод иргэн Ц-н чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн 21 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Д-н хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг “Өлийн шанд” гэдэг газар малчин Ц-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 17:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 40 дүгээр ангийн 7 албан хаагч,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Р-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн 5 албан хаагч,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Бор толгой”-н 13 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Б-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 51 дүгээр ангийн 6 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг “Дэлгэрэх” хүнсний захын хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 7 албан хаагч,
Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан бургас” гэдэг газар малчин Б-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 6 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 18, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 20 сумын нутагт 24 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт 12 хүн эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР