Ази тивийн тэмцээнд оролцох сурагчид нийслэл дэмжлэг үзүүлэхээр боллоо

815dffb2630f6021af38f6ec9c20150dНийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай”А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тэмцээнд оролцох зардал болох 1,900,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа.
Тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын даамны холбооны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэнд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …