Хар тамхины хэрэгт холбогдсон, Ж.Тэмүжин сайдын нялх амраг гэгдэж явсан Г.Сарангэрэл саяхан суллагдсан.
Мөн улсад 35 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн гэх Жастин Капла нарын гадаад иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч уулчлалт үзүүлсэн. Тэгвэл эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж явсаар шоронд хоригдсон Ц.Мөнхбаярт “уучлал” үзүүлэх талаар “сураг” алга. Сэтгүүлч Ц.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийг оролцох үеэр Ц.Мөнхбаярт уучлалт үзүүлэх эсэх талаар асуухад тоймтой хариулт хэлээгүй.
Тэгвэл Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан албан ёсоор Дундговь аймгийн иргэн Ц.Мөнхбаярт уучлалт үзүүлэх талаар албан бичгийг 04 сарын 10-ны өдөр хүргүүлжээ.
Г.Эрдэм