5000 орчим хүүхэд, залууст боловсролын үнэ цэнэ сэдвээр лекц уншлаа

108264-26214700Сурагчдын дунд явуулсан судалгаа, санал асуулгаар тодорсон 7 эрхэм 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагт UB palace-ийн заал дүүрэн цугласан Монгол улсын ирээдүй 5000 орчим ахлах ангийн сурагчид оролцсон “Хаврын витамин 2015” арга хэмжээнд оролцлоо. Уг санал асуулгаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 1-рт шалгарснаар “Боловсролын үнэ цэнэ” сэдвээр лекц уншлаа. English Academy of Mongolia-аас зохион байгуулж буй уг лекцэнд Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс мэдлэг, боловсролыг эрхэмлэн дээдлэгч 5000 орчим залуус хүрэлцэн ирсэн байснаас энэ өдөр буюу Сансрын нисэгчдийн өдөр төрсөн өдөр нь тохиож буй 3 хүүхдэд гишүүн өөрийн бичсэн “Монголоо таниулъя” номыг дурсгалаа. Монгол залуус дэлхийн боловсролыг мөнгөөр бус чадвараараа эзэмших боломж хүн бүрийн өмнө нээлттэй байгааг энд хуран цугларсан залуус нэгэн дуугаар батлан урам зоригоор хөглөгдөн явлаа.

Хатагтай Ц.Оюунгэрэл энэ удаагийн лекцэндээ “Шинжлэх ухаанд шунан дурла” хэмээн сурагч багачууддаа уриаллаа. Тэрээр Монгол улсын хосгүй үнэт өв болох Т-батаарыг Монгол улсын өмч мөн эсэхийг батлахын тулд дэлхийн 140 гаруй орны палентологич, археологич нартай хамтран ажиллаж АНУ-ын шүүх дээр зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт олддог гэдгийг нотлох бичиг цуглуулж, ялалт байгуулах нь ганц өдрийн ,нэгхэн сарын ажил байгаагүйг дурслаа. Тэрээр өөрийн сонирхолдоо хөтлөгдөн 6 жилийн турш динозавр хэмээх амьтны талаар судлан, уншиж, дэлхийн эрдэмтэдтэй шинжлэх ухааны хэлээр ярьж, захидлаар харилцаж, тэдний ном, нийтлэл, бүтээлийг шимтэн уншиж байсан нь түүнд хожим эх орондоо тустай томоохон үйл хэрэг бүтээхэд нь туслажээ.
Лекцийн үеэр мөн хичээл дээр яавал сонирхолтой байдлаар суралцах, хэрхэн өөрийгөө даван туулж авъяас чадвараа нээх тухай, яагаад бид гадаад орны хүмүүст эх нутгаа зөвөөр ойлгуулахдаа, гадаад оронд тэтгэлэг авахдаа шинжлэх ухааныг сайн мэддэг байх ёстойг тайлбарлаж байв. Дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны асуудлыг мэддэг, Монгол орноо мэддэг, олон улсын чиг хандлагыг мэдэрдэг иргэд болохыг уриалав. Хүүхдүүд багачууд та бүхний сурсан эрдэм бүр ирээдүйд монгол улсыг гэрэлтүүлнэ хэмээн хэлснээр заал дүүрэн цугласан сурагчдын нижигнэсэн алга ташилтаар лекц өндөрлөлөө.
Сурагчдын төлөөлөл “Эх орны ирээдүй болсон мянга мянган залуус таны үгийн яруу, оюуны тунгалаг дор мэдлэгийг олж, үйлийн тань уран, ухааны тань уужууд хоёр ухаарч, замын тань саруул, заяаны тань гэгээнтэйг хүндэлж, залж хэлсэн сургамжийг тань сонсон урмыг нэг олохыг хүслээ” хэмээн ерөөж гишүүнийг үдлээ.
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …