Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явууллаа

11146428_395463637326881_6903881038393526_o2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00-15.00 цагт Нийслэлийн хэмжээнд ажил, үүрэг гүйцэтгэж байгаа 147 Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг хамруулсан “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэхэд Олон нийтийн цагдаагийн ажилтны үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь Цагдаагийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, МУ-ын Засгийн газраас баталсан хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон нийтийн цагдаагийн ажилтныг чадавхжуулах, баг, хорооны хүчирхийллийн чиглэлээр ажилладаг “Хамтарсан баг”-тай хамтран ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

11155099_395462373993674_3666768595547055512_o
ОНЦХАТ-ийн Хүний хөгжил, соён гэгээрүүлэх ажил хариуцсан мэргэжилтэн, сэтгэл зүйч Б.Нямцэцэг “Гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх нь”, УБХЦГ-ын ГБХХЭГХУСХ-ийн Мэдээлэл сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Энхтуяа “Хамтарсан баг, Олон нийтийн цагдаагийн ажилтны ажлын уялдаа холбоо”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч Э.Түвшинжаргал “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах нь” сэдвээр тус тус сургалт нар явууллаа. Багш нар сургалтын дараа оролцогчдоос санал хүсэлтийг авч, тэдний сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгч ажиллав.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …