Хар толгойтой батганаас гэрийн нөхцөлд хэрхэн салах вэ?

1399686_1520686351529085_5351039256506959914_oХэрэглэх зүйлс:
-Хүнсний скотч
-2ширхэг цэвэр алчуур
-салфитка
-вазалин

Заавар:
1)Энэхүү үйлдлийг хийхдээ халуун усанд ороод гарч ирсэн бол илүү үр дүнтэй. Учир нь халуун тимпартурт нүүрний нүх нээгдэж басхүү бохирдолыг шахаж гаргахад хялбар болгож өгнө.
2)Хар батгатай хэсэгтээ зузаанаар вазелинаа түрхэж өгөөрэй.
3)Ингээд хүнсний скотчоо дээр нь сайтар байршуулж байгаад цэвэр 2 алчуураа халуун усаар норгож базаад скотч дээрээ 5 минут байршуулаарай. ( Халууныг нь хадгалахын тулд алчуураа сэлгээд халуун усанд базаад байж болно) Энэ үйлдэл маань хар батгыг зөөллөж шахахад бэлдэж байгаа юм.
4)Алчуур болон скотчоо хуулж аваад салфитка ашиглан тэрхүү хэсэгийн батгыг шахаж өгөөрэй. (Нэг удаагынхаар батга сайн гарч өгөхгүй бол 2-3 удаа давтан хийх боломжтой)
5)Хэт удаан эсвэл хүчтэй шахаж шархлуулж үрэвсүүлэхээс болгоомжлоорой
6)Бүлээн усаар сайтар угаана.
7) Хамгийн сүүлд мөсөөр нүүрээ арчиж онгойсон нүхийг буцаан агшааж өгөөрэй.

Эх сурвалж: www.facebook.com/oonosmakeup

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …