Сөүлд Монгол хувцасны загварын шоу боллоо

10409615_10152748822406835_2795019495667767481_nМонгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас Монголын Шилмэл загварын төвтэй хамтран Үндэсний хувцасны загварын шоу, урлагийн арга хэмжээг 4 дүгээр сарын 7-9-нд Сөүл хотноо зохион байгуулав. Шоу арга хэмжээг “Ж интертаймент” студийн продюсер Д.Ганболд найруулж, дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын нийт 66 загварыг манай загвар өмсөгч нарүзүүлж сонирхуулсны зэрэгцээ хийлч Ч.Дэлгэрцэцэг монголын сонгодог бүтээлүүдээс тоглов.

11115622_10152748822366835_7094591969331633155_nБНСУ-ын Үндэсний Ассамблей, Лотте зочид буудал, Жүнан их сургууль дээр тус тус болсон энэхүү шоу арга хэмжээг Солонгосын төр, засгийн байгууллагын удирдлага, Парламетын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёлынхон, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн, дипломат ажилтнууд, монгол иргэд өргөнөөр үзэж сонирхов. Лотте зочид буудалд болсон харилцааны 25 жилийн хүндэтгэлийн хүлээн авалтанд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жо Тэ Ел, Үндэсний Ассамблейд зохион байгуулсан арга хэмжээнд Тамгын газрын Мэдээлэл, сурталчилгааны албаны дарга Хон Юн О, Ардчилсан намын бүлгийн дарга Ү Юн Гюн, Солонгос-Монголын бүлгийн дарга Пак Ки Чүн нар оролцож баяр хүргэж үг хэлэв. Арга хэмжээний үеэр монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн тухай, мөн хоёр орны харилцааны болон Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийн түүхэн ховор зургуудыг дэлгэн харуулсан “Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд сонирхуулав

Харилцааны 25 жилийн ойн дээрх арга хэмжээг Солонгосын дотоодын хэвлэл мэдээллээр өргөн сурталчилж, өдөр тутмын гол хэвлэлүүд “Чосөн илбо”, “Korea Herald”, “Korea Times” сонин, мөн Монголын Үндэсний Телевиз тусгайлан сурвалжлав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад манай ГХЯ, БСШУЯ, Монголын Уран зургийн галерей, Намянжүгийн Монгол соёлын хотхон хамтран ажиллаж Солонгосын бизнес эрхлэгчид, Өргөмжит консулууд дэмжлэг үзүүлэв.

Энэхүү соёлын сурталчилгааны арга хэмжээ нь Монгол Улсын өнөөгийн хөгжил болон шинэ имиж, төрхийг Солонгосын олон нийтэд сурталчлахын зэрэгцээ хоёр орны ард түмнүүдийн харилцан ойлголцолыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үйл явдал боллоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …