Өлгий хотод уулын бүсийн хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөн эхэллээ

11158092_827350537334301_1206245700_nБаян-Өлгий аймгийн Өлгий хотноо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Уулын бүсийн хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөний арга хэмжээ эхэлж байна. Зөвлөгөөнд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ХХЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаяр, Хил хамгаалалтын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Л.Цогтжаргал болон Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн орон нутгийн удирдлага, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүд оролцож байгаа юм. Энэхүү нэгдсэн зөвлөгөөний зорилго нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна. Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолын дагуу улсын хил хамгаалалт, хангалт үйлчилгээг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хил орчмын нутгийн гадаад, дотоод хүчин зүйл, физик газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар зохион байгуулж ирсэн. Тиймээс хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөнийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …