ОХУ ын Элчин сайд Хүмүүлэгийн Их Сургуулийн оюутнуудтай уулзлаа

IMG_0299_DxOХүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Гадаад харилцааны албанаас жил бүр уламжлал болгон Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд болон эрдэмтэн багш нарыг урьж оюутнуудтай ярилцах, туршлага солилцох үйл ажиллагааг явуулдаг билээ.  Энэ удаагийн зочноор ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Кубарович оролцож “ОХУ-Монгол улсын харилцаа” сэдэвт лекц уншлаа.

ХИС-ийн Орос, орос-англи хэлний багш, орчуулагч, Олон Улсын Харилцааны  ангийн оюутнуудтай Элчин сайд нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Ноён элчин сайд хэлэхдээ “Манай хоёр орны  харилцаа улам бүр сайжирч улс төрийн яриа хэлэлцээ өргөжин, соёл урлагийн уламжлалт харилцаа бэхжин, худалдаа эдийн засгийн  болон хамтарсан хөрөнгө оруулалт ч хөгжих хандлагатай байна” гэлээ. Үүний нэг нь Монголын үндэстний мэргэжилтнүүд бэлтгэхэд хамтран ажиллаж ОХУ  их, дээд сургуульд суралцах эрхийг олон зуун оюутанд олгодог. Мөн Оросын бүс нутагт зарим нэг их, дээд сургуульд суралцахад нь тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог талаар ярьлаа. 2015 онд л гэхэд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгээр 550 монгол оюутныг суралцах боломжийг олгохоор болсон байна. Мөн удахгүй болох ОХУ-ын ялалтын баярт Монгол улсаас 70 цэрэг хүндэтгэлийн парадад жагсахаар болсон тухай баяртай мэдээг бидэнд хэлсэн юм.

Лекцын төгсгөлд оюутнууд боловсрол, цахилгаан эрчим хүч, төмөр зам, хурдны автозам зэрэг хоёр орны хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөвийн тухай ихэд сонирхон асууж байлаа.

IMG_0265_DxO IMG_0297_DxO

www.zone.mn

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …