Монгол хүүхдүүд ОХУ-ын ялалтын парадад дуулна

4f8b2cfe106c73aa4f009b2dd5a78caf (1)Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Зэвсэгт хүчний 75 албан хаагч оролцож Москва хотноо Улаан талбай дээр жагсаалд оролцож дэлхийн хорь гаруй улс гүрний хамт өөрийн орны нэр сүрийг бадраах гэж байна.

Тэгвэл, үүнтэй зэрэгцээд нэг сайхан мэдээг албаны хүмүүс дуулгалаа. Тодруулбал Монгол улсын Батлан хамгаалахын Их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” цэргийн сургуулийн хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотноо болох Ялалтын баярт зориулсан хүүхдийн парадад оролцох болсон байна. Эдгээр хүүхдүүдийг бие хаа, авьяас чадвар, сурлагаар нь шигшиж 7-11 ангийн нийт 40 хүүхдийг сонгосон юм.

Дашрамд дуулгахад, Ангарск хотод болох Ялалтын хүндэтгэлийн параданд гадны ганц улс оролцож байгаа нь Монгол ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …