Алслагдсан 3 дүүргийн онцгой байдлын хэлтсүүдтэй онлайнаар хуралдлаа

11149013_874026609320163_1710830881_n-300x225Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд  Багануур, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар онлайнаар хуралдлаа.

Нийслэлийн төр захиргааны Хангарьд орны 14 давхарт болсон хуралд нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцож  хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албаны бэлтгэл бэлэн байдлаа хангаж, харьяа дүүргийн нутаг дэвсгэрт ногоон бүсийн шалгалтыг зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг даалгалаа.

Мөн сүүлийн үеийн гал түймрийн дуудлагын дийлэнхийг ил задгай хог шатсан дуудлага ирүүлж байгаатай холбогдуулан дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Онлайн хурлыг зохион байгуулснаар цаг хугацааг хэмнэж, цаг үеийн мэдээллийг шуурхай  солилцож, холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …