Халуун ус нь нүүрийг маш сайн цэвэрлэж нүх сүвийг нь онгойлгож, амьсгалах чадварыг нь нэмэгдүүлдэг. Гэхдээ байнга маш халуун усаар угаагаад байвал судаснууд нь өргөсөн тэлж, нүүрний арьсны чанга толигор байх нөхцлийг бууруулдаг. Мөн нүүрний хялгасан судлууд өргөсөх тусам арьсны цаанаас тодорч, арьс сулбагар болон унжийж хөгшрөлтийн процесс хурдан явагдана.
Тослог арьс хамгийн их арчилгаа анхаарал шаарддаг.
Нэг талаас тосыг нь сайтар цэвэрлэхийн тулд савандаж угаах, нөгөө талаас арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй байдаг. Иймээс нүүрээ угаахаас 10 минутын өмнө нүүрэн дээрээ тараг, гашилсан сүү, эсвэл ацидофилин, хүүхдийн каша зэргээр маск тавиад дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэх маягаар савандаж, хөөсөөр угаах шаардлагатай.