“Эврика-2015” эрдэм шинжилгээний их хурлын шилдгүүд тодорлоо

ccb82127-4e44-4089-8b2f-265283f30072Монголын Залуучуудын Холооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага  хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болсон.Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг эрдэм шинжилгээний хурал  нь гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд өнөөдөр Төрийн оронд шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн эрдэм шинжилгээний их хуралд сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарч үлдсэн 339 оюутан, 90 багш хоёрдугаар шатанд оролцож, эдийн засаг, анагаах ухаан, хууль эрхзүй, бизнес зэрэг 9 салбарын хүрээнд судалгааны бүтээлээ танилцуулсан билээ. Гуравдугаар шатанд 9 багш, 48 оюутны 27 бүтээл шалгарч үлдсэнээс Эдийн засгийн салбар хуралдаанд 1-р байр СЭЗДС-ийн оюутан Г. Энхсаруул Б. Мөнхзаяа, шилдэг багш СЭЗДС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Б. Эрдэнэдалай, Бизнесийн салбарын хуралдаанд 1-р байр СЭЗДС-ийн оюутан Э.Одбаяр, Ц. Ананд, А.Цэрэндорж, шилдэг багш СУИС-ийн Соёл урлагийн эдийн засгийн багш Ч.Цэрэндолгор, Техник технологи, мэдээллийн технологийн салбар хуралдаанд 1-рбайр ШУТИС-ийн оюутан Б.Энхдаваа Б.Сосорбурам Х.Золзаяа, шилдэг багш ШУТИС-ийн багш А.Одгэрэл, Нийгмийн ухааны салбар хуралдаанд 1-р байр Боловсролын их сургуулийн оюутан С. Энх-Амар, шилдэг багш Улаанбаатарын Их Сургуулийн Архелогийн тэнхимийн багш Э.Мижиддорж, Хууль эрхзүйн салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Наранцэцэг, Э.Энхцэцэг, шилдэг багш ИЗОУИС-ийн ЭЭЗ-н тэнхимийн эрхлэгч Г.Наранбаатар, Газарзүй, геологийн салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн оюутан Г.Энэрэл, шилдэг багш  ШУТИС-ийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн ахлах багш Ө.Бүрэнжаргал, Экологи ХАА-н салбар хуралдаанд 1-р байр ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан З.Түвшинтөр, шилдэг багш ХААИС-ийн МААБС-ийн багш  Г.Энхманлай, Байгалийн ухааны салбар хуралдаанд 1-р байр ХААИС-ийн оюутан Ж.Мөнгөнчимэг, шилдэг багш МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн багш Ц. Тайвансайхан, Анагаах ухааны салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн оюутан Б.Буянхишиг, шилдэг багш АШУҮИС-ийн Биохимийн тэнхимийн багш Ж.Ариунболд нар тус тус шалгарлаа. Ийнхүү шалгарсан багш, оюутнаас шилдгийн шилдэгүүдийг мөн тодруулсан юм. “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурлын “Шилдгийн шилдэг оюутан”-аар Анагаах ухааны салбарт өрсөлдсөн МУИС-ийн оюутан Б.Буянхишиг тодорсон бол “Шилдгийн шилдэг багш”-аар ШУТИС-ийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн ахлах багш Ө.Бүрэнжаргал нар Гранпри шагналын эзэд болсон юм. Ийнхүү эрдэм шинжилгээний их хурлаас шалгарсан бүтээлүүд нь олон нийтэд түгээгдэж, андройд аппликейшнд байрших юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …