Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллана

1429239940553078844205aХэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт түймэр гарч, бүрэн унтраагүй байгаа юм. Түймэр аймгийн төв рүү ойртож байгаа мэдээг газар дээр нь ажиллаж байгаа сэтгүүлчид хэлж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарсан голомтод очиж ажиллахаар явах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түймэр унтраахаар ажиллаж байгаа гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өгсөн байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …