Хотын даргаа Налайхын газрыг зарж хөлжсөн Х.Болдбаатарын толгойг илсээр байх уу

11118324_913879041966571_712215117_nНалайхчууд аргаа барж байна. Ажлын байргүй, авдаг цалингүй, олдог орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, харин тэднийг удирдаж суугаа дарга даамлууд нь огцом баяжиж, хөлжиж, Налайхын газар нутгийг хүртэл бизнес болгон арилжиж болсонд олон хүн сэтгэл дундуур байна. Ёстой л нөгөө “Цагаан сар хар нулимс”-д гардагчлан Налайхын дарга нарын баяжсан хөлжсөн, иргэдийнх нь ядарсан зутарсан хоёр тэнцэхээр боллоо хэмээн тэд ярьж задарсан Засаг даргад нь хэн хэзээ хариуцлага тооцож өгөх бол хэмээн хүлээж сууна. Үнэндээ төрийн албан хаагч, түмний өмнөөс ажиллах учиртай өндөр албан тушаалтанд баймааргүй увайгүй үйлдлүүдийг талаар ноцтой баримтуудыг Налайхын иргэд дэлгэж байна.
Налайхаас төрсөн тэрбумтан
Засаг дарга болсноор хүссэн болгондоо хүрч, эрх мэдлээр хөрөнгөжиж мөнгөжиж болдгийн жишээг яруу тодоор харуулж байгаа хүн бол Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар. Энэ эр одоогоос ердөө гурван жилийн өмнө буюу 2012 оны орон нутгийн сонгуулиас өмнө гэр хороололд амьдардаг, “Чандмань-Налайх” НӨҮГ-т автомеханикчаар ажилладаг, унах унаагүй нэгэн байсан гэнэ. Гэвч  Орон нутгийн сонгуулиар Налайх дүүрэгт АН ялж, Х.Болдбаатар дүүргийн Засаг дарга болсноор огцом баяжиж эхэлжээ.  Налайх дүүргийн Засаг дарга болонгуутаа тэрээр  өөрөө УНҮ-0886 дугаартай шинэ Ланд круйзер-200 маркийн автомашин унах болж, гэр хороололоос гэрээ нүүлгэн 3 өрөө орон сууцанд амьдрах болж, эхнэртээ Сузуки Витара маркийн жийп, хүүдээ Марк-II, хүргэндээ Чейзер  маркийн автомашин тус тус авч өгсөн байна. Уг нь Засаг дарга Х.Болдбаатар урьд өмнө ямар нэг бизнес хийж байгаагүй нэгэн. Жирийн нэг автомеханикч эр Засаг дарга болонгуутаа гэрлийн хурдаар мөнгөжиж, хөрөнгөжиж гадаад дотоод руу нүүдлийн шувуу шиг л нисэж, тун чиг хангалуун амьдрах болов.  Х.Болдбаатар дарга  болсноосоо хойш БНСУ тэргүүтэй гадаад улс орнуудад 30 гаруй удаа явжээ. Тэр ч бүү хэл өнөөх гэр хороололд амьдардаг, өөрийн гэсэн унах унаагүй байсан хүн маань  Солонгос улс руу казино тоглохоор явдаг гэсэн яриа ч чих дэлсэж эхлэжээ. Хамгийн сонирхолтой нь гадаад руу зугаалсан энэ их мөнгө Х.Болдбаатарын халааснаас бишНалайх дүүргийн хөрөнгөнөөс гарсан байх юм.
Баяжих арга буюу газрын наймаа
Налайхынхан үнэндээ Х.Болдбаатар яаж ингэж огцом баяжаад байгааг ойлгохгүй байсан гэнэ. Гэтэл саяхан тус дүүрэгт аудитын газрын шалгалт орж,  Х.Болдбаатар даргын хувийн хөрөнгө мөнгө хаанаас эхтэй иргэд нь бүүр түүрхэн ойлгож эхлэж байгаа аж. Учир нь Налайхын Засаг ноён Х.Болдбаатар  дуудлага худалдаагаар дамжуулан төсөвт төвлөрүүлэх  ёстой газрын төлбөрийг дуудлага худалдаа, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр  олгож, нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг  Аудитын шалгалтаар тогтоожээ.Энэхүү шалгалтын явцад Налайх дүүргийн нутаг дэвсгэр өнөөдөр Х.Болбаатарын гараар орж дуусаж байгааг гэрчлэх олох баримтууд гарч иржээ. Нэг тонн нүүрсийг 34 мянгаар нийлүүлэх


Засаг дарга ба түүний тойрон хүрээлэгч нарын нүүрсний наймаа
Үнэндээ төрийн албан хаагч, түмний өмнөөс ажиллах учиртай өндөр албан тушаалтанд баймааргүй увайгүй үйлдлүүдийг талаар ноцтой баримтуудыг Налайхын иргэд дэлгэж байна. Налайх дүүрэг бол уурхайчдын хотхон. Налайхын нүүрсний уурхайг барьж байгуулахаар ирсэн ахмад уурхайчид, энэ л уурхайгаас ажил амьдралаа залгуулж байсан олон зуун хүн, тэдний үр хүүхэд энэ дүүрэгт амьдардаг. Налайхчууд уурхайгаас гар аргаар нүүрс олборлож, амьдралаа залгуулдаг. Гэтэл амьдрахын эрхэнд эрүүл мэнд, амь насаа золиослон байж гар аргаар нүүрс ухдаг байсан Налайхын иргэдийг албан тушаалаар дарамталж, нүүрсний амыг нь булж, тог цахилгааныг нь таслаж, бүгдийг нь зогсоож орлогогүй болгосон.Тэгсэн хэрнээ Засаг дарга Х.Болдбаатар, Засаг даргын орлогч Ч.Одонхүү, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд Дулааны станцын дарга М.Өсөхбаяр, төлөөлөгч М.Дашхүү нар үгсэн, эрх мэдлээ урвуулж Налайх дүүргийн тусгай хэрэгцээний газарт ил уурхай ажиллуулж, хууль бусаар олборлосон нүүрсээ Дулааны станцад шахаж, 2015 оны нэгдүгээр улиралд 30,0 мянган тонн нүүрс нийлүүлэх тендер авчээ. М.Дашхүүгийн “Оч” гэдэг компанид   тусгай хэрэгцээний газраас ил уурхай ашиглуулах зөвшөөрлийг мэдээж Х.Болбаатар өгсөн байх юм. АН-ын дүүргийн төлөөлөгч М.Өсөхбаяр нэг тонн нүүрсийг 34 мянгаар нийлүүлэх гэрээ хийжээ. Гэтэл нэг нь хулгайгаар газар авч хулгайгаар олборлож, нөгөө дэх нь бас л хулгайн аргаар гэрээ хийж, Дулааны станцад нийлүүлжээ. Дулааны станцад нийлүүлсэн нүүрс нь чанаргүй, шороотой байсан гэдэг мэдээлэл ч байна. Тэдний энэ үйлдлийг хуулийнхан шалгаж,  Байгаль орчинд онц их хэмжээний,  дүүрэгт олон тэрбум төгрөгийн  хохирлыг давхар учруулсан энэхүү хэрэгт нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 20152….. дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Э.Бат-Үүл, Х.Болбаатар нар хамсаатнууд уу?

Налайхчууд учраа олохгүй гайхаж сууна.  Учир нь  17,1 тэрбум төгрөг…Асар их мөнгө. Ийм их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх учиртай Налайх дүүргийн газар нутаг өнөөдөр Х.Болдбаатарын гараар орж, ийм их хэмжээний хөрөнгө хэний халаас руу орсон нь мэдэгдэхгүй алга болоод байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр энэ хүнтэй ямар ч хариуцлага тооцсонгүй. Х.Болдбаатарын хэрээс хэтэрсэн үйлдэл, 17,1 тэрбумын хохирлыг улсад учруулчихаад байхад тоох ч үгүй сууж байна. Үүнээс үүдэн Х.Болбаатар, Э.Бат-Үүл нар хамсаатнууд ч байж магадгүй гэсэн таамаглал хүртэл гарч ирэв. Учир нь Налайх дүүрэгт  шинээр баригдаж байгаа Шинэ Налайх  хорооллыг барьж байгаа Тэлмэн гэгч компанийг Э.Бат-Үүлтэй холбоотой гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Энэхүү барилгын газартай холбоотойгоор Э.Бат-Үүл, Х.Болдбаатар хоёрын дунд ашиг сонирхол байна. Тиймээс л Э.Бат-Үүл нийслэлийн төсөвт төвлөрүүлэх учиртай 17 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн Х.Болдбаатарын толгойг илж байгаа гэсэн хардлага Налайхчуудад аль хэдийнээ бий болчихож. Үүнээс үүдээд АН-ын ч нэр хүнд энэ дүүрэгт шалдаа ортол унаж, даварсан засаг даргаа захирч чаддаггүй Хотын дарга Э.Бат-Үүлийг ч гэсэн хуулийн байгууллагад өгч шалгулах ёстой гэсэн хүмүүс олон байна.
эх сурвалж: shudarga.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …