Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа

4898bf53f028b601185d09effbfc42a7Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.

Манай улсад хөдөлмөрийн харилцаа 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа.  Өнөөдөр уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж,олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага тулгарч байна.  Хөдөлмөрийн маргааныг аль болох хохирол багатай хөнгөн шуурхай шийдвэрлэх,хуулиудын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөрийн хэм хэмжээний дээд болон доод стандартыг хуульчлан тогтоох, нийгмийн түншлэгчдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих зэргээр Хөдөлмөрийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд хэллээ.

5f2e891ba5e90a2553acfa40dcf1d500Хөдөлмөрийн сайд С.Чинзориг  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөлд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг тусгаж, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ зэрэг эрхийн актуудыг хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд хамруулсан байна.  Ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг тэнцвэржүүлж, зохицуулах харилцааг оновчтой тодорхойлжээ.

 Иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гурван талт хэлэлцээр байгуулахaар хуулийн төсөлд тусгасныг Хөдөлмөрийн сайд хэллээ.

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …