Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч, салхи ойрын өдрүүдэд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч, ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.7, 25.2, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2008 оны 286 дугаар тушаалаар баталсан “Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам”-ын зохих заалтыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал гарч, Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай анги, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрыг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагаас 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдал зарлан бүх бие бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж байна. Ингэхдээ ой хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч, иргэдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахаас гадна, үйл ажиллагаанд хяналт тавьж, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …