Онцгой байдлынхан даатгалд хамрагдана

daatgal1-2200x800 ОБЕГ-ын даргын тушаалаар тус албаны алба хаагчдын гэнэтийн ослын болон улсын нөөцийн хөрөнгийн даатгалын сонгон шалгаруулалтыг хийв. Сонгон шалгаруулалтаар алба хаагчдын гэнэтийн ослын даатгалыг “МИГ даатгал”, “Соёмбо даатгал ” хийхээр болсон бол улсын нөөцийн хөрөнгийг эдгээр компаниудаас гадна нэмэгдэж “Хаан даатгал” хариуцахаар шалгарчээ.
Алба хаагчид байгалийн, ахуйн, үйлдвэр техникийн, аврах, гал унтраахаас шалтгаалах ослын, дадлага сургуулилтад оролцох үеийн гэх мэт олон төрлийн даатгалд хамрагдах ба нөхөн төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, шийдвэрлэх хугацааг багасгах, нэмэлт нөхцлүүдийн талаар тодорхой зааж гэрээнд тусгасан байна.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад гэнэтийн ослын даатгалд нийт 3823 алба хаагч хамрагдах бөгөөд энэ удаагийн нэг онцлог нь эрсдэлийн түвшинг хоёр хуваан, үнэлгээг ялгавартай тогтоосон байна.
Улсын нөөцийн хөрөнгийн хувьд барилга байгууламж, шатахуун, шатахууны сав, тоног төхөөрөмж, өвс тэжээл гэсэн төрлүүдээр гэрээ хийж, нөхцлүүдийг дээр дурдсанчлан сайжруулжээ.
ОБЕГ-ын 2015 оны төсвөөс алба хаагчдын болон улсын нөөцийн даатгалын санхүүжилтийг хийсэн байна.
Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээтэй холбоотой баталгааг (полиси) алба хаагч бүрт хүргүүлэх, мэдээлэл, зөвлөгөө, сургалтыг салбар нэгжүүдээр дамжуулан зохион байгуулахаас гадна ОБЕГ, Онцгой байдлын газар, хэлтэс, нөөцийн салбаруудаас хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөний талаархи болон даатгалын тохиол бүрт мэдээллийг даатгагчид үнэн зөв, шуурхай өгч байх юм байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …