Өтгөрсөн сормуусны будгийг шингэлэх
Өтгөрч хатсан сормуусны будганд нүдний дусаагуураас хоёр дуслыг хийгээд сойзыг нь хийж хутгаарай. Таны сормуусны будаг шингэрч шинэ юм шиг болно.
Уруулын будгийг удаан байлгах
Уруулын будгаа удаан байлгамаар байна уу? Уруулаа ердийн буддаг шигээ л буд. Тэгээд уруулан дээрээ сальфетик тавьж байгаад гадна талаас нь бага зэрэг пудр түрхчих. Ингэснээр таны уруулын будаг илүү удаан тогтох болно.
Зовхио будах
Зовхио будахын өмнө цагаан зовхины будгаар суурь тавиад будах хэрэгтэй. Ингэснээр зовхины будалт илүү тод харагдана.
Тосон контур хийх арга
Та тосон контур өөрөө хийж болно. Зовхины харандааг галд хэсэг хугацаанд бариад тосон контурын оронд ашиглаж болно. Анхаар: Зовхиндоо хүргэхийн өмнө гарандаа түрхэж үзэх хэрэгтэй.
Толбо арилгагч
Нүүрээ будаж байхдаа алдаа гаргаж илүү зураас, толбо зурчихсан уу? Чих ухагч хөвөнгийн үзүүрт бага хэмжээний вазелин түрхээд арилгавал илүү амархан.
Шүдэнд наалдсан уруулын будаг арилгах
Хуруугаа амандаа хийгээд уруулаа жимийж хавчиж байгаад татаж авбал илүү үр дүнтэй.
Буруу пудр авчихсан уу?
Хэрэв та илүү бараан пудр авсан бол санаа зоволтгүй. Нүүр чийгшүүлэгчтэй холиод түрхвэл хамаагүй цайвар болно.
Сүрчигний үнэр удаан хадгалах
Сүрчиг цацах газраа вазелин түрхээд цацвал илүү удаан үнэрээ хадгална.
Сормуусаа хамгаалах
Та хийвэл сормуус хэрэглэдэг, гэвч байгалийн /өөрийн/ сормуусаа бас удаан хадгалмаар байна уу? Тэгвэл хиймэл сормуусаа наахын өмнө нүүр цэвэрлэгч хөвөн ашиглан сормуусандаа нунтаг (пудр) нимгэн түрхээд наагаарай. Энэ таны сормуусыг хамгаалах болно.
Саатай хумсны будаг амархан арилгах
Саатай хумсны будаг арилгахад жаахан төвөгтэй байдаг. Тэгвэл хумсаа будахаасаа өмнө цагаан цавуу (white glue) хумсан дээрээ түрхсний дараа саатай будгаараа будаарай. Дараа нь арилгахдаа цагаан цавуунд баярлах болно.
Шархны лентэн урлаг
Шархны лентний нүхийг ашиглан хялбархан аргаар хөөрхөн будалт хийж болох юм.
Хувцаснаас уруулын будаг арилгах
Яг гарах гэтэл хувцас тань уруулын будаг болсон байгааг анзаарч мэдэв үү? Бухимдах хэрэггүй. Будаг болсон газар сахлын хөөс түрхээд нүүр гарын алчуураар арчвал арилах болно.
Сормуусаа хурдан дэрвийлгэх
Сормуус дэрвийлгэгчээ үсны сэнсээр халаагаад ашиглавал илүү хурдан байх болно.
Хиймэл сормуусны цавууг хялбархан түрхэх
Үсний нарийхан хавчаар ашиглавал илүү амархан байх болно.
Байгалийн гэрэл ашигла
Ямар ч будалт хийсэн бай байгалийн гэрэлд будахыг хичээгээрэй. Ингэснээр таны толинд харагдаж байсан үзэсгэлэнт төрх бусдад тэр хэвээр харагдах болно.
Хагарсан уруул
Хагарсан уруул тийм ч сайхан харагдаггүй билээ. Нэгэнт уруул тань хагарсан бол уруулаа шүдний сойзоор угаагаад, нимгэн вазелин түрхсэний дараа уруулаа будаарай. Хамаагүй дээр байх болно.
Сормуусаа хялбархан будах
Сормуусаа будахдаа нэрийн хуудас ашиглавал илүү хялбар, цэвэрхэн будах боломжийг олгоно. Нэрийн хуудсаа сормуусныхаа дээр нь барьж будна.
эх сурвалж: https://www.facebook.com/byambuurai.bombuulai?fref=nf