С.Эрдэнэ сайдыг тайлангаа тавихыг дахин шаардлаа

nomtoibayar-ded-said-7УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-ийн дарга С.Эрдэнэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайлан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн талаарх мэдээллийг УИХ-д хэзээ танилцуулах талаар хариу мэдэгдэхийг хүссэн албан тоот өнөөдөр илгээлээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах, МАН-ын бүлгээс тавьж байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ил тод, шударга хуваарилалтын болон өрсөлдөөний зарчимд нийцүүлэн шийдвэрлэх асуудлаар салбарын сайдад албан бичиг илгээсэн боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй аж. Тиймээс ахмад настны тэтгэврийн зээл хүү, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайлан гэх мэт асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд дахин ханджээ.

alban toot 04.20

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …