“Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажил эхэллээ

34087-262147002015-2025 оны хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалын хүрээнд  салбарын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.
Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж,  МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг  оролцуулан  анхдугаар хуралдаанаа хийлээ.
Уг  төлөвлөгөөг шинэчлэх шаардлага байгааг Засгийн газрын хэрэгжүүүлэгч Агентлаг МЭҮГ-ийн Мал үржлийн хэлтэсээс 21 аймагт явуулсан судалгааны асуулга, ХХААЯ-ны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газартай хамтран зохион байгуулсан 6 удаагийн хэлэлцүүлэгийн явцад гарсан санал, шүүмжийн үр дүн харуулсан байна. Энэ чиглэлээр явуулсан судалгаа, асуумж, хэлэлцүүлэгт бүх  аймгийн ХХААГ, 10 аймгийн 123 сумын 4818 малчин, МААЭШХ болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.
Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулснаар Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын малын үүлдэр, угсааг шинжлэх ухааны үндэслэлтэй  сайжруулах,  тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах ач холбогдолтой  юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …