Залуу эцэг, эхчүүд Facebook – т зориулж хүүхэддээ нэр өгдөг боллоо

32_a63bb6095cc994c9a451cc28a898250dda0906dd“Facebook”  гэх бидний мэдэх олон нийтийн сүлжээний \ОНС\ нэр болсон энэ үг нийгмийн амьдралд улам гүнзгий нэвтэрсээр. Facebook  нь интернет  хэрэглэгчдийн  харилцааны зүгээр нэг талбар байгаад зогсохгүй, орчин үеийн аав ээжүүдийн оюун санааг хөгжөөх эх сурвалж болж байх шиг. Ямартаа ч, шинээр төрөгсдийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл үүнийг баталж байна.

Facebook бидний амьдралд ашигтай гэдэгтэй маргашгүй. Энд найз нөхдийнхөө алс холд аялж явахдаа авахуулсан гэрэл зургийг үзэж, удахгүй болох сонирхолтой үйл явдлуудын мэдээллийг авч, нэгэндээ ашигтай холбоос \link\ илгээх гэх зэргээр олон зүйлийг амжуулах боломжтой. Гэвч зарим хэрэглэгч ОНС – ийг ер бусын зорилгод ашигладаг байна.

Тухайлбал: Facebook – ийг гэр бүл төлөвлөлтийн асуудлаар зөвлөгөө өгөгч болгон хувиргах нь цөөнгүй. Нэг хэсэг нь өөрийн хуудсан дээр заяаныхаа ханийг хайж, харин романтик адал явдлынх нь үе дууссан нөгөө хэсэг нь “хүүхдэд минь нэр хайрлана уу” хэмээн нийт интернет хэрэглэгчдэд хандах жишээтэй.

2010 оны сүүлчээр Канадын хос Роберт, Ромми Альпинелли нар Facebook – ээр дамжуулан ирээдүйн охинд нь сайхан нэр бодож олохыг интернет хэрэглэгчдээс хүсчээ. Саналын тоо нь л илүү байвал, танихгүй хүмүүс ч байсан хамаагүй тэдний зөвлөснөөр хүүхэддээ нэр өгөхөө хосууд амлав.

Залуу гэр бүл: “хүүхэд удахгүй төрөх болчихсон атал, түүнд тохирсон олигтой нэр олдохгүй байна “ хэмээн өөрсдийн үйлдлийг тайлбарлав. Хосууд өөрсдийгөө “тэнэгүүд” хэмээн тоглоом болгохын сацуу санал хураалтад оролцогчдын мэргэн ухаанд найдаж, этгээд сонин бус энгийн, уянгалаг, эмэгтэйлэг нэр бодож олохыг уриалжээ.

Санал болгосон нэрсийн дунд Ария, Оникс, София, Обри, Грейсон, Уиллоугэх мэт хувилбар байв. Канадын интернет хэрэглэгчид таалагдсан хэдэн хувилбарыг сонгон авч, санал хураалт эхэлсэн байна. Санал хураалтад 22 мянган хүн оролцож, эцсийн дүн гарахад “Мелания” гэсэн нэр ялжээ. Альпинеллийн гэр бүл ч 2010 оны 12 сард төрсөн охиндоо энэхүү нэрийг хайрлав.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …