Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ

CBY9H9HUUAACZdHМонгол улсын  Засгийн  газраас  хүнсний  салбарыг хөгжүүлэх,  дотоодын  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын  хүнсний  хамаарлыг бууруулах,  хүн  амаа эрүүл,  аюулгүй,  шим  тэжээллэг  хүнсээр  тогтвортой, хүртээмжтэй хангах бодлого  баримтлаж байгаа. Энэхүү бодлогын  хүрээнд  манай хүнсний үйлдвэрүүд шинэ технологи, олон  улсын стандартыг  нэвтрүүлэх ажлыг  эхлүүлээд байна.
“Мах Импекс” ХК-ийн хиам консервийн үйлдвэр ISO9001:2008 олон улсын чанарын удирдлагын тогтлолцоог нэвтрүүлж, гэрчилгээгээ  гардан авсан юм. Уг ёслолын арга хэмжээнд Хүнс Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Батзориг, Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Монголын Худалдаа  аж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав, Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын дэд дарга Дарь Сүхбаатар, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Жадамбаа нар оролцлоо.
Энэ  үеэр  дэд  сайд  Б.Батзориг хэлсэн үгэндээ “Төрөөс Монгол  хүнийг аюулгүй, тэжээллэг    хүнсээр  жигд тогтвортой, хүртээмжтэй хангах  зорилт тавин, хүнсний  салбарт хөдөө  аж ахуйн  тогтвортой хөгжлийг  ханган, бүтээмжийг  нэмэгдүүлэх, органик хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох, хүнсний  бүтээгдэхүүний ложистикийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,  хүнсний  сүлжээнд бүртгэл,  чанарын удирдлагын тогтолцоог нэмэгдүүлэх, малын  эрүүл мэндийг  хангах, бэлчээрийн болон тарималургамал хамгааллыг сайжруулах бодлогыг  баримтлан ажиллаж  байгаа  бөгөөд цаашид хүнсний салбарыг  олон  улсын  жишигт нийцүүлэн  хөгжүүлэхэд хүнсчид Та  бүхний оролцоо онцгой  үүрэгтэй  гэдгийг  хэлэх  хэрэгтэй” хэмээн  онцоллоо.
Энэхүү чанарын удирдлагын тогтолцоо нь Швейцарийн Женев хотноо байрлах олон улсын стандартын байгууллагаас гаргадаг стандарт юм. Уг стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, байнгын хяналттай найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.  Энэ  утгаараа  “Мах импекс” компани салбартаа анхдагч болж байгаа бөгөөд махны салбарынхан нэгдэж ISO НАССР стандартуудыг нэвтрүүлж чадвал олон улсад бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэх аж.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …