Мөс цөмрөх аюултай тул болгоомжилно уу!!!

3d1819df692fabfabig-2200x800Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол, мөрний мөс нимгэрч, мөс хэврэгшиж, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Жишээлбэл: Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг зам товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт усны ослын золгүй тохиолдлоор 7 хүн (хүүхэд-1, насанд хүрэгсэд-6) амь насаа алдсан.

Цаашид дулааралттай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөс эрчимтэй хайлж байгаа тул мөсөн дээгүүр явганаар, ердийн хөсөгтэй, автомашинтай зорчвол амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэйг анхааруулж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …