Өнөөдөр болох үйл явдал

download (4)08:50 цагт “Ослын нийгмийн даатгалын тогтолцоо хөгжил: Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт форум “Корпорэйт” зочид буудлын “Конвеншин центр” /МҮХАҮТ-ын хажуугийн/-т болно. Утас: 99070054


09:00 цагт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивийн баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын гуравдугаар давхарын хурлын танхимд үргэлжилнэ. Утас: 11-455028, 458305 99881895


09:00 цагт “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-ҮЭ-ийн оролцоо” Чуулга уулзалт МҮЭСТО-нд болно. Утас: 88905070, 88078357


10:00 цагт “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт Зэвсэгт хүчний 013 болон 150 дугаар анги / СХД-ийн 20 дугаар хороо Мах маркетийн автобусны буудлын ар тал / мөн Хилийн цэргийн 0164 дүгээр анги дээр болно. Утас: 99077535


11:00 цагт Монголбанкны А байранд “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.


11:00 цагт Нийслэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 91040607


12:00 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордонд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Мэргэжлийн боловсрол, сургалын байгууллагын суралцагч, төгсөгчидтэй хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт хийнэ. Утас: 91915340


12:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны дөрөвдүгээр сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байгаа талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал “Улаанбаатар чуулга”-ын байранд болно. Хэвлэлийн хуралд чуулгын дарга Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, хөгжимчин Б.Бойжоо зэрэг уран бүтээлчдийн төлөөлөл оролцоно. Утас: 70118411, 99996615, 98981984


14:00 цагт Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийханы 100 дахь хагалгааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийх гэж байгаатай холбогдуулан бөөр шилжүүлэн суулгах 100 дахь мэсэл засалд зориулсан хүндэтгэлийн самбар байршуулах шавь тавих ёслолын үйл ажиллагаа болон хэвлэлийн бга хурал болно.


14:00 цагт Эх дэлхийн өдөр (World Earth Day 2015) аяны хүрээнд Нийслэлийн 33 дугаар сургуулийн зааланд хүүхдүүд хог хаягдлаа хэрхэн ангилан ялгаж хаядаг аргаа танилцуулсан үзэсгэлэн гаргана. Утас: 9414 8090


14:00 цагт Монгол Үндэсний түүхийн музейд “Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Нээлтэд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов болон бусад төлөөлөгчид оролцоно. Утас: 99169053, 266118


14:00 цагт ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт болно. Утас: 99020785


14:00 цагт АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “ Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд болно. Утас: 89835835, 89035555


15:30 цагт ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов Хууль зүйн үндэсний хүрээлэнд “ОХУ-ын албан хэрэг хөтлөлт, архивын хөгжил, цаашдын зорилт” илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 99169053, 266118


16:00 цагт “Гурван найз: Яасан байх нь уу” инээдмийн уран сайхны киноны албан ёсны нээлт Тэнгис кино театрт, 20:30 цагт улаан хивсний ёслол, хамтлаг дуучдын тоглолт “Өргөө1” кино театрын талбайд тус тус болно. Утас: 88102728

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …