Тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар Д.Батцогтод хандлаа

4c9190397d63d5f9bigУИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайланг нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хэлбэрээр сонсох хүсэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод тавилаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг зөв зохицуулах зорилгоор тусгай бодлого, хөтөлбөр боловсруулах, тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгааг энэхүү албан бичигт мөн дурджээ.

Эдгээр гишүүд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …