Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна

11100346_812774175480262_538532520269001458_nСүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 ямаа, 59 үхэр нийт 2405 мал шатаж үхжээ. Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд галд өртсөн малын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …