Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардууллаа

48063b0e5f16d65c6453ef4085c08cc0Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцож, шагнал гардуулсан юм.

afa7e010af2191cdbdb38f24e955b02b

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх нэг чиглэл бол бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, компанийн засаглалыг шинэ шатанд гаргах, мөн ажил олгогч, ажил эрхлэгчдийн хууль эрх зүйн орчныг шинэчлэн бий болгох, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах, гадна дотны түнш байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна” гэлээ. Мөн тэдний эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр их байдгийг дурдаад хувийн хэвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим, нийт ажлын байрны 90 орчим хувийг хангаж, улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэсэн юм.

c2eed01a9cac9117fae7f85642e04d79

2014 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзсаны зэрэгцээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын албан ёсны тоон үзүүлэлтэд тулгуурласан байна. ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарсан компаниуд 2014 оны улсын төсөвт 2.5 их наяд төгрөг буюу улсын төсвийн 30 хувийг бүрдүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

416fbc41e98e969c3576515f3ed9c21e cd73652ab4c031552ac478d0e54625ad

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …