Дорнод аймагт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна

11158080_979752942044336_85447234_nХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлэхээр өнгөрсөн мягмар гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн.
Энэ сарын 18-нд Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав, Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байна. Харин Дашбалбар сумын түймрийг өчигдөр бүрэн унтрааж цурманд оруулсан гэсэн сайн мэдээ байна. Дээрх хоёр түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд долоо хоногийн турш ажиллаж байгаа юм. Тэдний галтай тэмцэх хамгийн гол багаж нь үлээгч аппарат бөгөөд энэ нь шатахуунаар ажилладаг. Иймд аймаг, сумын нөөц сангаас гаргасан шатахууны нөөц дуусч , ШТС-уудаас зээлээр авч байгаа хүндхэн үед ХХААЯ-наас 18 сая төгрөгийн бэлэн мөнгөн тусламж үзүүлж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо гэж сумын Засаг дарга нар хэлж байв. Мөн хүнсний үйлдвэрүүдээс цагаан будаа, гоймон, овьёос, гурил, дөрвөн төрлийн малын эм бэлдмэл бүтээгдэхүүн өгсөн нь тэвдэж байх үед сэтгэлийн дэм болж буйг нутгийн иргэд хэлж байна.
11158136_979752958711001_728979889_nОдоо түймрийн нөхцөл байдал салхинаас хамаарч байна. Түймрийн голомт бүхий сумдад 25 метр секундийн салхитай байгаа тул хэдий цурманд оруулсан ч хилийн хэсгээр ОХУ-ын талд түймэр намжаагүй ой модондоо асч тул салхины аясаар байнга орж ирж байна. Тиймээс хилийн зурвас дээр галыг намжаах арга хэмжээ авч байна.

11158071_979753298710967_1151983277_n 11160194_979753325377631_904045595_n 11166006_979752975377666_958653333_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …