Өнөөдрийн УИХ-ын чуулганаар асуулгуудын хариуг сонсоно

download (2) УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

– УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонсох

– УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсоно.

Л.Бадрах

ugluu-logo

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …