АН-д боомилуулсан МҮОНРТ

44Улстөржсөн нийгэмд ухаанаа уралдуулах улстөрчдийн мэдээллийг салбарыг барих гэсэн санаархал. Он цагийн түүхнээ Үндэсний олон нийтийн гэх байр суурийг хадгалсаар, хамгаалсаар ирсэн МҮОНРТ өнөөдөр ямар замаар замнаад эхлэв гэсэн бодол толгой гашилгана.

Энэ оны нэг сард МҮОНРТ захиралаа УИХ-ын даргын тусламжтайгаар сольсон. Энэ нь нийгэмд хүлээлт үүсгээд байсан эдийн засгийн хямралыг давах аргын нэг үйл ажил хэмээн харж байсан. Мөн улсын тодотголтой албан байгууллагуудын алдагдалтай ажиллаж байгааг зогсоох эхний алхамаа МҮОНРТ-аас түүчээлэн ажлаа эхэллүүллээ хэмээн тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд ам бардам дуугарч байсан бөгөөд өөрийн АН-ын нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг шууд сонгон ажиллуулсан нь үнэндээ нийгмийн мэдээллийн томоохон суурь баазыг боомилох гэсэн башир арга байсан гэдэг нь өнөөдөр нэгэнтээ ил тод боллоо.

Үүний тод жишээ нь ЦАГИЙН ХҮРД. Иргэдийн дийлэнх олон нь орой бүр цэнхэр дэлгэцээрээ өнөөгийн нийгэмд болж байгаа үйл хэрэг, улстөрийн байр байдлыг мэдэх гэж үздэг байлаа. Гэтэл өнөөдөр Ц.Оюундарь захирал намынхаа үйл хэргийг МҮОНРТ-ээр дамжуулан суртачилах ажлыг мундаг хийж байгаа. Учир нь цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн эхний 5 минут ердөө л АН-ын байр суурь болоод хийж байгаа ажлын тайлан болчихсонд иргэд бухимдалтай байгаа ч ХҮЧТЭЙН ӨМНӨ ХҮЧГҮЙ НЬ БУРУУТДАГ нийгмийн гаж хуулиар дуугүй л үзэхээс өөр сонголтгүй болчихсон гэж болно.

Ер нь Ц.Оюундарь МҮОНРТ-ын захирал болоод юу хийв. Нэгдүгээрт: МҮОНРТ нь нийтийн гэсэн утгаа алдаж АН-ын гэх тодотголтой болчихсон гэх ойлголтыг нийгэмд өгөхөөр намынхаа үйл ажлыг тайлагнах талбар болгосон. Хоёр дугаарт: Мөн л халаа сэлгээний ажлыг хийсэн. энэ нь ажилчдыг шахаанд оруулах гэрээний гэх хуудсаар илэрсэн. Гуравдугаарт: Иргэдийн халааснаас сард 1100 төгрөг хулгайлах ажлыг зохион байгуулж чадсан.

Энэ мэтээр үндэсний олон нийтийн гэдэг утгаа алдаад байгаа МҮОНРТ ямар замаар хөгжлөө тодорхойлоод байгаа юм бол хэмээн гайхсан түмэн чих тавьсаар байна.

Эх сурвалж WWW.BOLOD.MN

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …