Эхлээд та өөртөө энэ асуултыг тавь……
Хэрэв та асуултандаа хариулт авья гэвэл доорхи зөвлөмжийг уншина уу…
Таны хамгийн аюулгүй орчин бол өөрийн тань гэр орон гэж бодож болох юм. Гэтэл Манай улсад тохиолдож байгаа осол, гэмтлийн дотор ахуйн осол нэгдүгээрт орж байна. Иймээс та ахуйн осолд өртөхгүй байх боломжийг гэр орондоо бүрдүүлэхийг хичээгээрэй.
Орон гэртээ маш энгийн өөрчлөлт хийснээр та ахуйн oслоос хамгаалж чадна.
-Танай гэрийн бүх унтраалга, залгуурууд бүрэн ажиллагаатай юу? Цахилгааны утсанд ямар нэг гэмтэл, шалбархай байна уу гэдгийг шалга.
-Бүрэн бус ажиллагаатай ахуйн цахилгаан хэрэгсэлийг ажиллуулах гэж бүү оролд. Хэрвээ эвдэрч гэмтсэн бол нэн даруй засуул. Засуулж амжаагүй бол ашиглах хэрэггүй гэдгийг бүх хүнд сануул.
-Цахилгаан хэрэгсэл хүүхдийн тоглоом биш, тэд том хүнийг дууриаж цахилгаан хэрэгслэлийг ажилуулах гэж оролдоод гэмтэж бэртсэн хүүхдүүд олон бий.
Халуун тогоо, ус буцалгагч зэрэгтэй болгоомжтой харьц.
-Эм тариа хадгалдаг саваа аль болохоор хүүхэд хүрэхгүй газар байрлуул
– Балкондоо хамгаалалтын цонх хий
Гал зуухны өрөө чинь аюулгүй орчин байж чадаж байна уу?
Халуун хоол, цай, устай савыг ширээний өнцөгт бүү тавь
Асаасан лааг ширээний голд байрлуул
Хутга, заазуур хэрэглэх үедээ болгоомжтой бай
Зуухны амыг онгорхой бүү орхи
Банны өрөө тань хэр аюулгүй орчин бэ гэдгийг өөрөөсөө асуу
Банны өрөөний шалан дээр хальтардаггүй дэвсгэр тавь
Банны өрөөнд бага насны хүүхдийг харгалзах хзнгзйгээр бүү орхи ( живэх, хальтирах аюултай ) Банны өрөө, жорлон болон бусад гэр ахуйн цэвэрлэгээний бодисыг хүүхдийн нүднээс далд хадгал