УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын санд зочиллоо

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2015.04.23/ Баянзүрх дүүрэгт байрлах “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын санд зочиллоо. Энэхүү номын санг зураач М.Ганбат өөрийн гэргий С.Батцэцэгийн хамт 2012 онд үүсгэн байгуулжээ. Одоогоор номын санд Баянзүрх дүүргийн 5,15,22-р хорооны, Гацуурт болон Шархадны сургууль завсардсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөнөөс шилжин ирсэн нийт 1-12 ангийн 200 гаруй сурагч үнэ төлбөргүй ном уншиж, 4 ээлжээр өдөр бүр хичээл заалгадаг аж. Одоогоор номын санд байгаа 722 номноос ихэнх нь Англи, Франц, Орос хэлээр бичигдсэн учраас Монгол хэлээр бичсэн хүүхдийн болон уран зохиолын ном хэрэгцээтэй байгаа талаар номын сангийн багш хэлж байв.

IMG_4605

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бага ангийн хүүхдүүдэд хэрхэн зохиол бичих тухай хичээл заав. Тэрээр анх Үлэг гүрвэлийн музейн нээлтэнд зориулж хуулийн үг хэллэгтэй албаны үг бэлдэж очсон боловч оролцсон хүмүүсийн 95 хувь нь бага ангийн сурагчид байсан тул АНУ-аас эх орондоо хэрхэн үлэг гүрвэлийг авчирсан тухай хүүхдүүдэд зориулан үйл явдлыг үлгэр болгон ярьж өгчээ. Энэхүү нээлтэнд оролцож байсан хүүхдийн номын зураач түүнтэй уулзан дөнгөж сая ярьсан үлгэрээ ном болгож гаргавал би танд зургийг нь зурж өгье хэмээн санал тавьснаар англи, монгол хэлээр бичсэн “Тарбозавр батаарын тухай ” үлгэрийн ном төрөн гарчээ.

УИХ-ын чуулганы үдийн цайны завсарлагааны хугацаанд хичээл заалган номын амтанд орсон бяцхан багачууд “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” дууг гишүүнтэй хамт дуулснаар хичээл өндөрлөлөө.

IMG_4506

Номын сангийн ойролцоо амьдардаг дахивар цуглуулагч Г.Ганбуга өвөө өөрийн түүсэн 1000 ширхэг хуванцар сав буюу 4 кг дахивар тушааж олсон орлогоороо ном худалдан авч өгчээ. 2015 оны өвөл 2 дугаар сард цахилгаан тасраад гадаа хашаагаа цэвэрлэж байсан багшаас өвөө ус гуйж ирэхэд нь айж, цэрвэж байсан багш халтар болгохгүй гэж гялгар уутанд нандигнан боосон номыг бэлэглэхэд нь аваад сэтгэл хөдлөн уйлсан ба багшийгаа яагаад уйлсныг мэдсэн хүүхдүүд өөрсдийн халаасанд байсан мөнгөө цуглуулж талархлаа илэрхийлэн өвөөд талх авч өгч байсан ажээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …