Ураны олборлолт явуулдаг “Хан Ресурс” компанийн захирал Жим Доак Монголд нас барсан тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаад байна. Тэдний мэдээлж байгаагаар Жим Доакын цогцсыг өнгөрсөн пүрэв гарагийн өглөө зочид буудлын өрөөнөөс олжээ.
Мөн Канадын Засгийн газар тус улсын иргэн Монголд нас барсан гэдгийг батлаад байгаа аж. Харин Хан Ресурс компаниас албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа бөгөөд түүний үхлийн шалтгаан ч тодорхойгүй байгаа аж. Цогцост задлан шинжилгээ хийсний дараа тодорхой болох аж.
Канадын Хан Ресурс компанийн хувьд 2009 оноос хойш Дорнод аймагт ураны олборлолт явуулахаар ажиллаж байсан билээ. Гэвч 2011 оны эхээр Монголын Засгийн газар Хан Ресурс компанийн ураны ордын лицензийг цуцалсны дараа тус компани Арбитрийн шүүхэд хандаж Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Харин Арбитрын шүүх Монголын Засгийн газар Хан Ресурт 100 сая ам.доллар төлөх ёстой гэх шийдвэрийг гаргаад байсан билээ.
эх сурвалж: chuhal.mn