Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газрын аравдугаар тогтоолыг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалтанд үнэ төлбөргүй бүртгэж, шалгалт авч байхаар болсон. Энэхүү шалгалтанд 400 оноо авсан тохиолдолд тухайн сурагч ЭЕШ-ыг өгөх эрхтэй болох юм.
Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр дахин нэг удаа авхаар болжээ. Энэ шалгалтыг дахин болсон учир нь өмнө нь ямар нэгэн учир шалтгааны улмаас монгол хэл, бичгийн шалгалтанд орж амжаагүй болон өмнөх шалгалтандаа босго оноогоо /400 оноо/ авж чадаагүй сурагчиддаа дахин нэг боломж олгохоор болсон байна. Шалгалтын горимд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд шалгалтандаа босго оноогоо авж чадахгүй бол энэ жилдээ ЭЕШ өгөх боломжгүй болж байгаа юм байна.
Түүнчлэн 2014-2015 оны хичээлийн жилийн улсын шалгалтын тов гарсан байна. Шалгалтын сэдэв даалгаварыг Боловролын Үнэлгээний Төвөөс боловсруулж шалгалтыг сургууль өөрөө зохион байгуулах ба дараах хувиарийн дагуу зохион байгуулах юм байна.
Анги | Шалгалтыннэр | Шалгалтавахөдөр, эхлэхцаг | |
5-р анги | Байгальшинжлэл | 6-р сарын 2-нд 1300цагт | |
Математик | 6-р сарын 3-нд 1300цагт | ||
Монголхэл | 6-р сарын 4-нд 1300цагт | ||
9-р анги | Монголхэл | 6-р сарын 2-нд 1000цагт | |
Нийгмийнухаан | 6-р сарын 3-нд 1000цагт | ||
Байгалийнухаан | 6-р сарын 4-нд 1000цагт | ||
Математик | 6-р сарын 5-нд 1000цагт | ||
12-р анги | Гадаадхэл | 6-р сарын 2-нд 1000цагт | |
Сонгосонагуулга | 6-р сарын 3-нд 1000цагт | ||
Математик | 6-р сарын 4-нд 1000цагт | ||
Монголхэл | 6-р сарын 5-нд 1000цагт |
Б.Учрал
эх сурвалж: undesten.mn