Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” загварын шоугаа 2014 оны 2 сарын 14-нд “Couture Fashion Week Fall 2014”-д танилцуулж байсан. Монголын цөөхөн хэдэн загвар зохион бүтээгчдийн нэг гэж хэлж болох тэрээр саяхан “Азийн шилдэг топ дизайнер” болсон тухай таатай мэдээг хүргэе.
Тэрээр 2003 онд “Урлах эрдэм” дээд сургуулийг төгсч, 2003-2011 онд төгссөн сургуульдаа багш, дизайнераар ажиллаж байсан бөгөөд өөрийн бие даасан таван жижиг, найман том коллекци гаргаж байжээ.
Сонирхуулахад уншигч та бүхэн түүнийг загвар өмсөгч Энхболдын гэргий гэдгээр нь сайн таних биз ээ. Ингээд монголынхоо нэрийг дэлхийд гаргаж таниулж байгаа шинэхэн “Азийн топ дизайнер” Д.Отгонжаргалдаа баяр хүргэе.
эх сурвалж: undesten.mn