“Залуу дугуйчин” клубээс 3 дахь жилдээ “Хатан туул голоо хайрлан хамгаалъя” аян зарлаад байна. Аяны хүрээнд Туул голын эрэг орчмыг энэ сарын 26-нд буюу ням гарагт цэвэрлэхээр болжээ.
Хатан Туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус https://www.facebook.com/events/932322713485817/эвент хаягаар бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Залуус энэхүү ажилд оролцсоноор Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялж, тоглож, хоорондоо танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль эх дэлхий жилээс жилд устаж үгүй болсоор байна. Манай улсад гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулжээ. 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм.
Мөн Улаанбаатарчууд бидний ундны эх үүсвэр болсон Хатан туул гол ч гэсэн жилээс жилд хог хаягдлаар дүүрч бохирдож устаж үгүй болоход ойрхон байгаа учраас энэхүү аянд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
эх сурвалж: everyday.mn