Алдарт дуучин эмэгтэйн нүүр будагчаар олон жилийн турш ажилласан Жон Барнетт гэгч Бионсейн хөгшрөлтийн эсрэг өөртөө авдаг аргыг “The Cut” сэтгүүлд өгсөн ярилцлагатаа хуваалцжээ. Жон Барнетт L” oreal Paris-т олон жил ажиллаж байгаа туршлагтай нэгэн юм.
Бионсей хөгшрөлтийн эсрэг 3 үе шаттай аргыг хэрэглэдэг ажээ.
1. зовхины тосыг нүүрний бүх хэсэгт түрхэх
Энэ жаахан сонин сонсогдож магадгүй юм. Гэхдээ зовхи гэдэг бол маш нимгэн арьс учраас илүү шингэц сайтай байдаг. Иймд нүүрнийхээ бүх хэсэгт зовхины тос түрхэх нь арьсанд шингэх нь илүү байна. Эрчимтэй чийгшүүлэх найрлага нь арьсан дахь нүхжилтийг удаашруулдаг.
2. Биедээ нүүрний тос түрхэх
Хөгшрөлтийн эсрэг арга авах хэмжээ гэдэг бол толгойноос хөл хүртэлх хэсгийг арчилах явдал юм. Ихэнхи эмэгтэйчүүд толгойноос хүзүү хүртэлх хэсгийг л илүү анхаараад байдаг. Энэ нь буруу юм. Хөл, гар, цээжин бие гээд бүх хэсгийг арчилдаг байх хэрэгтэй.
3. Буржгар байцаа уу.
Гоёмсог эрүүл арьсыг дотроос нь бий болгох хэрэгтэй. Арьсаа үргэлж сайхан байлгахын тулд буржгар байцаа уу гэж Жон танд зөвлөж байна. Буржгар байцаа уух нь цусны эргэлтийг сайжруулдаг. Та гоо сайхан байхын тулд дан биш цогц арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг санаарай.
Эх сурвалж: Emegteichuud.mn