Алдарт шоуны од хүү амиа хорложээ

32_7ab7f1c2af14e2ad9b4280984bacc0c06874e94bАНУ-ын алдарт “Everybody Loves Raymond” шоуны од Соеэр Свитен өөрийн амийг егүүтгэн нас барсан тухай гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна. 19 настай жүжигчин орон нутгийн цагаар Пүрэв гаригийн өглөө нас баржээ. АНУ-ын хэвлэл мэдээллийнхний дамжуулж буйгаар, тэрээр Техас дахь гэртээ, байшингийнхаа асрын өмнө өөрийгөө буудан хөнөөсөн байсан гэнэ. Соеэр нь өөрийн ихрийн өрөөсөн Сулливан, эгч Мэдилин нарын хамт дээрх алдарт шоуны Жеофри Бароны дүрд тоглосон билээ. Түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ, “Өнөөдөр өглөө манай гэр бүлийнхэнд хүнд гарз тохиож, эмгэнэлт явдал тохиолдлоо. Бидний хайртай хүү, дүү, анд нөхөр Соэр Свитен өөрийн амийг егүүтгэж, биднийг өнчрүүлэн, харамсал гашуудал дунд орхин одлоо. Тэр маань 20 насныхаа төрсөн өдрөөс хэдхэн долоо хоногийн өмнө ийнхүү харамсалтай алхам хийлээ” хэмээн дурдсан байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …