Николь Кидман Лондонгийн тайзнаа эргэн ирлээ

32_8a41080491dfb4ac4caf57d0c8898d1ff499e579Николь Кидман хамгийн сүүлд “West End” дүр бүтээснээсээ хойш 17 жилийн дараа Лондонгийн тайзнаа эргэн ирж байна. Австралийн нэрт жүжигчин бүсгүй тэрээр Майкл Грандэйжийн найруулгаар тавих “Photograph 51” тайзны бүтээлд Розалин Франклиний дүрийг бүтээх аж. Анна Зиглерийн зохиолоор бүтсэн уг жүжиг энэ оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ноэль Ковард театрт нээлтээ хийж, 11 дүгээр сарын 21-нийг дуустал үргэлжлэх юм. Кидманы 1998 онд тоглосон “The Blue Room at the Donmar Warehouse” жүжиг нь шүүмжлэгчдийн зүгээс “жинхэнэ театрын гайхамшиг” гэсэн сайшаал хүртэж, үзэгчдийн хүртээл болсон билээ.

Харин “Photograph 51” жүжигт тэрээр 1953 онд ДНК-гийн давхар эрчлээсийн нээлтэд хувь нэмрээ оруулсан цорын ганц эмэгтэй болох Британийн эрдэмтэн Розалин Франклиний дүрийг бүтээх юм.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …