Залуу дугуйчид нэгдэж Хатан туулаа цэвэрлэлээ

Ундны усны эх үүсвэр болох Туул голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, Каннондале дугуйн дэлгүүр хамтран “Хатан туул голоо хайрлан, Хамгаалъя” аянаа 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Залуус хог түүхийн зэрэгцээ эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж, байгальд ээлтэй эко тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан юм.  Уг ажилд  40 гаруй залуус оролцож  200 орчим шуудай хогийг цэвэрлэсэн байна.  Хог түүхэд шаардлагатай багаж хэрэгслүүдийг клубын гишүүд дэмжигчдийн тусламжтай авчээ. Туул голоо цэвэрлэж, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилго дор нэгдсэн залуус цэвэрлэх газраа хүртэл унадаг дугуйн цуваагаар явж , иргэд хамгийн их амардаг хэсгүүдийн хог хаягдлыг  цэвэрлэсэн нь олон мянган залуус үлгэр дууриалал болсон сайхан ажил боллоо.

11119484_877433562298654_1038749597_n 11137005_877433555631988_1863385698_n 11160436_877433572298653_860454288_n 11164123_877433565631987_1482352059_n 11178496_877433558965321_433026054_n 11180139_877433568965320_426733012_n p19js5lq6etsmde41pjg1kll1b7j2

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …