Closeup of male hand signing legal or insurance document on black desk with reflection.

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлвэрийн газруудын бүтэц, орон тоог баталлаа

Нийслэлийн Засаг дарга “Бүтэц, орон тоо батлах тухай” А/323 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн  энэ оны  27 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу “Асгат” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 23, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24,  “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 20 байхаар тус тус баталлаа.

Энэхүү захирамж гарсантай  холбогдуулан Асгат”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм баталсан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 428 дугаар захирамж,  “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын дүрэм баталсан  нийслэлийн Засаг даргын 2011 оны  40 дүгээр захирамжийг тус тус хүчингүй  болсонд тооцов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …