Нүхтийн аманд ажилаар очоод байж байтал 2015-04-25 18:00 цагийн орчимд нүхтийн амандах ууланд түймэр асан уулын араас битүү хар цагаан утаа татан ороод ирэх тэр… Айх, гайхах зэрэгцэн Байгаль дэлхийгээ нүдэндээрээ шатахыг харж тэсэлгүй хийж байсан ажлаа орхин тухайн айлд байсан ганц хүрзийг аван 3 лаа уул өөд өгслөө…
Ээ бурхан минь тэр түймэр гээч чинь яасан ч айхтар байдаг юм… Бодож байснаас тэс өөр…
Заа тэгээд л арай хийн авирч гараад хүрзээрээ балбаад л гутлаараа дэвсээд л байсандаа… Угаар утааг нь ээ чөтгөр гэж уушги цоолж, нүд сохлохнээ… За тэгээд л балбаж балбаж, дэвсэж дэвсэсний эцэст хэсэг тэр хавийн гал нь намжиж уугисан утаатай, улаан цогтой, пад хар хөрс, мод л үлдэх шивдээ… Зиа тэгээд л хэсэг амас хийж суутал бид нийлээд 50,60уулаа болсон байвоо…
Хэсэг амрангаа тав гурван үг солилцовоо хө…
Тэнд байгаа хүмүүсийн 90% нь нүхтийн аманд байрлах аймааар гоё моё хаус маусыг барьж байгаа барилгачин, манаач, хүүхэд эмэгтэйчүүд байв… Би л хувьдаа цэвэр агаар, байгалийн үзэсгэлэн, хотын утаанас холдсон зугтсан гэж донгоддог байрын күнүүсийг олж харсангүйшүү…
Тэгсэн нэг залуу ярьж байна : найз нь Солонгост ажиллаж байгаад ирсэн одоо 14лээ энд байшин барьж байгаан.. Тэгээд гал гараад наашаа ирэх гэсэн чинь байшингаа бариулж байгаа баян бөөсс авгай нь хүеэ та нар хайчих нь вээ гэсэн гэж байгаан.. Эндээ үлд байшингийн араар элс авчирч асга, шуудуу ух гэсэн гэнээ.. Нөгөө магтаад, хайгаад байдаг байгаль дэлхий нь хамаагүй тэр хаус энэ тэр нь номба уан сонголт юм байхөө..
Зиа тэгээд цааш босон ОБ ийн хэсэг залуустай нийлэн ард бид чинь балбаж өгсөн.. Харахнээ тэр ОБ ийн залууст байгаа зэвсэг нь 3 хүний нэг нь нуруундаа үүрдэг 20л ийн канестр урдаа нэг төмөр шланктай.. Ээ тэр улаан галанд 20л ус юу болховдээ өрөвдмөөр.. Үлдсэн 2ын нэг нь ганжин шиг төмөр дээр хэдэн ширхэг арзайсан төмөр утас.. Тэр нь шүүр гэдэг гэсэн цог могыг нь цааш нь шүүрддэг юм билээ.. За үлдсэн нэг нь гадуур өмсдөг күртгээрээ балбаад л гомдмоор.. Гэхдээ тэр ажил үүргээ гүйцэтгэж яваа залуусын буруу биш нь лавтай.. Улаан галын өөдөөс нүцгэн гараараа тулалдах даалгавар авсан мэт… Тэр ард нь байдаг тэр дарга сайд нарын буруу болов уу.. Орчин үед 21р зуунд 3хан сая хүн амтай, газар доороо дүүрэн баялагтай улс. Ус цацдаг вертолёт байж болдоггүй л юм байхдаа.. Болдоггүй Болоод л байдгүй байх л дөө.. Галын машин гарахгүй тэр өндөр уулын орой руу алхаж очих гал сөнөөгчид.. Очсоор байтал 1 мод шатах байсан бол 2,3 шатах жишээний.. Гэхдээ дэвхийсэн сайхан залуус байнлээ бахархмаар..
Зиа тэгээд олны хүч оломгүй далай гэгчээр балбаж дэвсэсээр уулын оройдоо гараад цааш өнгийн харахад шатсан уулын цаад тал буюу гал эхэлсэн хэсэг паад хар тал угтах нь тэр. Яг л Surprise барих мэт.. Ашгүй тэр талаас нь Нисэхийн галын анги унтрааж байсан юм билээ.. Тэр талаас нь машин өгсөж болдог бололтой.. Зиа тэгээд улаан гал нь үндсэндээ унтарж битүү үнс нурам салхинд уугих утаа манан үлдэв.. Цаанаас ирсэн галын машины шүршигч шланкаар шүршиж болох хэсгийг усаар шүршээд үлдсэн боломжгүй хэсгийг гар биеэр унтраах болов.. Заа тэгээд л ус зөөх сав байхгүй гэх юм хачирхалтай… Энгээд л энгийн эргэд бид гар доорхи. Материалыг ашиглан ус хийж болох зүйлсийн эрэлд гарвоо.. Харин аз болж уул хадаар зугаалж ууж идэх дуртай гаруудын, биднийг аваарай гэсэн мэт хаясан, гээсэн, орхисон ундааны сав, сэнгүүр, хараа ерөөний шил хог нэгээрээ байнаа.. Өнөө олсон шил лаазаараа ус дүүргэж аваад л цацаад л, асгаад л, ус дүүргээд л хэд ч холхив.. Ингээд л үндсэндээ зүгширээд, харанхуй ч боллоо гурвуулаа ч бууя даа гээд бууцгаав.. Бууж явахад ОБ ын хэсэг нөхдүүд дундаас нэг нь: БАЯРЛАЛАА, ИЙМ ЗАЛУУЧУУДТАЙ БАЙХАД МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨӨ.. хэмээн орилоход ямар сайхан сонсогдсон гээч. Бид 3т биш, бид бүгдийн араас хэлсэн юм..
-Өөө тийм, зүгширсэн хойгуур алхаж явахдаа нэг ОБ-ын залуутай зэрэгцээд явж байхдаа.. Би асуув : их хүнд ажил юмаа, нойртой нойргүй, хоолтой хоолгүй явдаг байхдаа. Ингэж зовж ядарчихаад цалин хэд авах вэ гэхэд… Шалихгүй шүүдээ 700.000₮ гэж байна.. Тэгснээ : бидэнд байнга л дуудлага ирдэг.. Өдөрт адаглаад л нэг айл шатсан гэх мэт дуудлага ирдэг.. За энэ ч гайгүй ээ.. Манай зарим нөхөд Дорнод, Хэнтийд гарсан галруу явсан тэр бол үнэхээр хэцүү.. Цаанаас бидэнд 3 хоногийн хүнс нөөц л өгдөг юм гэв.. Би саваагүй зан гарган юу өгч явуулхав? Гэхэд дугарсангүй.. Бэлэн гоймон энэ тэр үү гэхэд… Аанхаан гэж хариулаад.. Хээр хоолгүй 3,4 хонох үе ч гардаг л юм гэх мэтийн зүйлс ярисаар бид салсан юм..
Ингээд бодоход амьдрал гэдэг хэцүү ч гэх юмуу.. Сонин ч гэх юмуу..
Нэг нь гал асааж хаяна, тамхиа унтраахгүй няслана..
Нөгөө нь шөнө дөлөөр босож очиж унтраана…
Нэг нь хог, нус, цэр, тамхиний ишээ хаяна..
Нөгөө нь үүрийн таван жингээр босож очиж цэвэрлэнэ..
Гэх мэтчилэн…
Эцэст нь хэлэхэд: энэ мод уул усанд хадаг зангиддаг, арц хүж асааж галддаг, болкоон дээрээсээ сүү, цай цацаж заваардаг сүсэгтэн олон..
Ууж идэж, хог тарьж, гал асааж, тамхиа няслагч ухаан муут иргэн та…
БОЛИООО БОЛЬ…..
Эх орон, байгаль дэлхийгээ хайрлая….
эх сурвалж: https://www.facebook.com/deegii.degi.50?pnref=story