Олны дургүйг хүргэсэн Б.Навчаа ялагч болжээ

32_e19da8734955a7cbc33808a673ac014aaaffc6dc“25 дугаар суваг” телевизээс зохион явуулдаг “21 000” реалити шоуны энэ удаагийн ялагч тодорлоо. Шоуны ялагчаар “Мөрөөдлийн театр” хамтлагийн жүжигчин СТА Б.Навчаа тодорч гурван сая төгрөгийн эзэн болжээ. Тэрээр СТА дуучин Эрдэнэтунгалагаас 1080 төгрөг илүү хэмнэж чадсан аж. Гэсэн ч түүнийг үзэгчид хэтэрхий бүдүүлэг, харилцааны соёлгүй, өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн хэмээн шүүмжилсэн. Мөн тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Гэдэс дотор иднэ гэдэг ядуу сэтгэлгээ” хэмээн малынхаа шим тэжээлт хүнсийг мөн түүнийг хэрэглэдэг иргэдийг аль алийг нь үл тоомсорлосон өнгө аястай зүйл ярьсан нь үзэгчдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Дараа нь тэрбээр энэ үйлдлийнхээ талаар уучлалт гуйсан хэдий ч олон нийт түүнийг хүндлэх хүндэтгэл буурсан билээ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …