Тус улсын дуучин ,жүжигчид гээд олонд танигдсан эрчүүд өөрсдийн хүсэлтээрээ цэргийн тусгай ангид алба хаах боломжтой байдаг .
Солонгосын Батлан Хамгаалах яамны шууд удирдлаган дор байгуулсан Оддын гэгдэх тусгай ангид хугацаат цэргийн албаа хаадаг эдгээр одууд цэргийн ангиудад зохиогддог төрөл бүрийн урлагийн тоглолтуудад , Батлан Хамгаалах яамны нэрийн өмнөөс улсын чанартай урлаг , соёлын үйл ажиллагаанд яамаа төлөөлөн оролцдог ба үүний тулд цэргийн ангийн хашаанаас гарч явах давуу эрхтэй байдаг ажээ.
Гэвч энэ эрх дээрх одуудод хэтэрхий ихээр олгогдож тэд жирийн цэргүүдээс 5 дахин илүү хоногийн чөлөөгөөр гадуур явах , урлагийн үйл ажиллагаанд орсныхоо дараа хувцсаа солин энгийн иргэн мэт гадуур зугаацан найз бүсгүйчүүдтэйгээ уулзах , шөнийн клубуудээр зочилж байгаа талаар SBS телевиз сурвалжлан өчигдөр орой үзүүлжээ.
Энэхүү мэдээллийн дагуу олон тооны иргэд одуудад зориулсан тусгай ангийг татан буулгахыг шаардсаны дагуу тус яам ойрын хугацаанд зохих арга хэмжээг авч хариу мэдэгдэхээ мэдэгдээд байна.
Солонгосын зарим нэг одууд дээрх тусгай ангид алба хаахаас татгалздаг удаа байдаг хэдий ч ихэнх нь тусгай ангид алба хаахыг хүссэн өргөдлөө өгдөг юм байна.
эх сурвалж: mglradio.com