Завхан аймгийн Их уулын гүүр өмнө нь хэд хэдэн удаа нурж байсан. Тухайн үед нь засдаг ч модон гүүр хугацаа нь болсон гэдгээ харуулсаар байна.
Хүнд даацын машины жолооч гэмтэж, бие нь сайнгүй байгаа аж
Тус гүүр өчигдөр дахин нурж, Аймгийн онцгой байдлын газраас шуурхай баг гарган ажиллаж байна. Гүүр гэнэт нурснаас болж машин усанд унах дөхсөн гэнэ. Хүнд даацын машины жолооч гэмтэж, бие нь сайнгүй байгаа аж. Энэ байдлаас үүдэн тээврийн 50 гаруй машин, хот хоорондын нийтийн тээврийн автобуснууд саатлаа.
эх сурвалж: https://www.facebook.com/mgl.hool/posts/934600333227147